Day 1
Улаанбаатар- Франкфурт- Меци
Аялагчид 07:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд цуглана.
10:10 цагийн нислэгээр Герман улсын Франкфурт хотыг зорино.
12:50 цагт Франкфуртын олон улсын нисэх буудалд газардаж хил гаалийн шалгалт нэвтэрсний дараа гарч ирнэ. Хөтөчтэй уулзана.
Меци хот руу хөдлөөд замдаа өдрийн хоолонд орно.(төлбөр багтсан.)
Меци хотод очно.
Франц улсын Меци хотод хононо.
Day 2
Меци- Парис
Өглөөний цайны дараа
Парис хот руу хөдөлнө.
Өдрийн хоол
Парис хот руу орно.
Дэлхийн хамгийн том Зураачдын хотхон-оор орж уран зураг хэрхэн бүтдэгийг өөрийн нүдээр харах болно.
Сейна мөрнөөр завиар аялж баруун, зүүн эргийн Парисыг тольдон харна.
Дараа нь Эйфелийн цамхагийн оройн үзэмжийг харж, зургаа даруулна.
Дэлхийн түүхэн бэлгэдэл болсон Ялалтын хаалгыг үзээд,
Үүний дараа алдарт Елиссейн өргөн чөлөөгөөр зугаалж,
Парис хотод хононо.
Day 3
Парис-Женев
Өглөөний цайны дараа
Дэлхийн хамгийн том, хамгийн их хүн зочилдог Луврын музейг үзнэ.
Eiffel tower-ийн 2 давхарт гарч хотыг 360 градустай тольдон харна.
Өдрийн хоол
Парис хотын бэлэг тэмдэг болсон алдарт Дарь эхийн сүмээр зочилно.
Парис хотын хамгийн залуу Зүрхэн сүмээр зочилно,
Мацон хот руу хөдөлнө.
Цааш хөдөлж Мацон хотын ойролцоо хононо.
Day 4
Женев- Шамони
Өглөөний цайны дараа.
Женев хот руу хөдөлнө.
Jet d'Eau de Genève усан оргилуур 150 метрийн өндөр оргилдог Европын хамгийн өндөр усан оргилуур дээр хиймэл солонго тавьснаар улам үзэсгэлэнтэй харагдуулдаг.
Хотын бэлгэ тэмдэг Цэцгэн цаг энэ бол Женев хотын бэлэг тэмдэг мөн хамгийн их зураг авхуулдаг газар дэлхийн хамгийн урт секундийн зүү цохилж байгааг харах болно.
Алдарт 3 хөлт сандал НҮБ-ын өмнө байрладаг нь дэлхий дээр байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрийг өдөр бүр санаж байхыг анхааруулсан утгатай сандал болон НҮБ байрны урд очиж дурсгалын зураг татуулна.
Шамони хот руу хөдөлнө.
Өдрийн хоол
Шамони хот дах reserve natural national de sixt газар очиж, байгалийн үзэсгэлэнт газартай танилцаж, зураг даруулна.
Шамони хотод хононо.
Day 5
Шамони-Vevey-Лузерн
Өглөөний цайны дараа
Монт Бланк руу хөдөлнө.
Кабль карын аялал, Aiguille du Midi 3842 метрийн оргил руу гарах болно, төлбөр багтаагүй 80 евро
Өдрийн хоол
Vevey хот руу хөдөлнө.
Буддын сүмээр зочилж
Дараа нь Монтру хотын нуурын эргээр зугаална.
Лузан хотын ойролцоо хононо.
Day 6
Лузерн- Зерматт-Лейкербад
07:00 цагт Өглөөний цайны дараа
08:00 цагт Висф тосгон луу хөдөлж,
11:00 цагт вагоноор Зерматт хот руу хөдөлнө, танилцана. (Зерматт хотын үеэрх зардлууд төлбөрт багтаагүй)
Өдрийн хоол
Висф тосгонд ирж, Щвейцарын алдарт Leukerbad тосгон руу явна. Үлгэрийн мэт энэ тосгонд явган аялал хийж байгалийн сайхныг танилцаж, амарна.
Орой нь Leukerbad тосгонд хононо.
Day 7
Лейкербад-Лаутербруннен-Беккенриед
Өглөөний цайны дараа
Швейцарын нэрийн хуудас болсон Лаутербруннэн хүрхрээг үзнэ.
Үүний дараа үзэсгэлэнт Grindelwald тосгоноор аялж, уулсын гайхамшгийг сонирхоно.
Өдрийн хоол
Бекнрэй рүү хөдөлнө.
Бекнрэй ирж хононо. Өглөө сэрэхэд Швейцарын байгаль таныг гайхшруулах болно та мөнх цаст өндөр уулсын бэлд Лузерн нуурын эрэг дээр амарсан байх болно.
Day 8
Беккенриед - Лугано - Милан
Өглөөний цайны дараа
Fox Town рүү хөдөлж
Fox town-д Өдрийн хоол
Швейцарын Мендрэсо хотод байдаг Аутлет юм хэт том тул та цаг хэмнээд урдьчилаад дэлгүүрүүдээ судлах нь таны цагийг хэмнэх болно. https://www.foxtown.com
18:00 цагт Милан хот руу хөдөлнө хотын төвөөр аялж,
алдарт Duomo сүм,
Galleria Vittorio Emanuele II зэрэг газруудыг сонирхоно.
Миланд хононо.
Day 9
Милан-Верона-Венец
Өглөөний цайны дараа
09:00 цагт Верона руу хөдөлнө.
Верона хотод очиж Ромео ба Жульетта-гийн алдарт тагт болон Арено Верона эрт үед Гладиаторын тулаан болдог байсан одоо үед дэлхийн хамгийн алдартай задгайтеатрын тайз болсон,
Венец хот руу хөдөлнө.
Венецийн бэлэг тэмдэг болсон Rialto гүүр, хотын төвд байрлах Сан Маркын талбай орж усан такси-р аялна.
Udine рүү хөдөлж, хононо.
Day 10
Udine-Bad gastein
Өглөөний цайны дараа
Bad Gastein руу хөдөлнө.
Kreuzkogel уул руу Кабел-р гарч мөнх цаст Алипын нурууны өндөрлөгүүдийг харан нүдээ баясгаж кофе уух боломжтой, төлбөр багтаагүй 58 евро
Өдрийн хоол (Төлбөрт багтсан.)
Ullrich Wasserfall (Ullrich хүрхрээ) болон бусад байгалийн сайханг үзнэ.
17:00 цагт тус тосгон нь халуун рашаанаараа дэлхийд бөгөөд та рашаанд орж, биеийн ам болно. төлбөр багтаагүй 38 евро
Bad Gastein- д хононо.
Day 11
Bad gastein- Халлстатт-Голлинг-Зальцбург
Өглөөний цайны дараа
09:00 цагт Halstatt тосгон руу хөдөлнө.
11:00 цагт Hallstatt тосгонд очоод үзэсгэлэнт нуур, эртний гэрэлт цагаан байшингууд, зэрэг газруудыг сонирхоно уг тосгоны зурar нь Windows программын дэлгэц амраагчаар хамгийн их ашиглагдсан тоогоор тэргүүлдэг.
Уулын татлагаар Panoramic Viewpoint дээр гарч тосгоныг болон нуурыг дээрээс нь харна,
Өдрийн хоол
Үүний дараа Golling руу явж үзэсгэлэнт хүрхрээ үзнэ.
Зальцбург хот руу хөдөлж, хотын төвөөр аялна,
Орой казино орно, спорт хувцастай орж болохгүй тул хувцас дээр анхаарах!!!
Зальцбург хотод хононо.
Day 12
Зальцбург- Мюньхен
Өглөөний цайны дараа
Зальцбург хотоос Мюнхен рүү хөдөлнө.
Мюнхенд очоод хотын төвөөр аялж, түүхэн гудамжуудаар алхах, алдартай Marienplatz талбай, Frauenkirche сүмийг үзэн
Өдрийн хоол
Чөлөөт цаг
Орой нь Мюнхен хотод хононо.
Баварийн уламжлалт хоол мужийн хамгийн алдартай гахайн тахалцаг идэж нэрийн хуудас болсон пиво уух боломжтой.
Day 13
Мюньхен - Франкфурт
Өглөөний цайны дараа, Франкфурт хот руу хөдөлнө.
Европ тивийн бизнес, санхүүгийн төв Герман улсын Франкфурт хотын аялал хийнгээ өдрийн хоол иднэ.
Хуучин хотын төв Ромерберг талбай дээр очно.
Чөлөөт цаг ба худалдаа хийнэ.
Франкфуртад хононо.
Day 14
Франкфурт - Улаанбаатар
Өглөөний цайны дараа (төлбөрт багтсан) аялагчид зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд нисэх онгоцны буудал руу хөдөлнө.
13:35 Франкфурт хотоос хөөрч дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.